
Цайр хөнгөнцагаан бүрхүүлтэй ган төмөр: 150гр/м2 ган төмрийг цайр хөнгөн цагааны халуун дүрэлтэд оруулдаг. Энэ нь декра брэнд дээврийн 50 жилийн баталгааг хангаж өгдөг.

APS акрилл бүрхүүл: Хөнгөнцагаан цайрын бүрхүүлээ тунгалаг акриллаар бүрдэг. Энэ нь гадаргууг суурь давхаргатай сайтар барьцалдууж өгдөг.

Суурь давхарга: AHI roofing компанийн хөгжүүлсэн онцгой патенттай декра брэндийн дээврийн уг давхарга нь чулуун гадаргууг барьцалдуулж өгөх зориулалттай. Цайр хөнгөнцагааны давхаргыг нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг. Суурь давхарга нь мөөгөнцөр устгах бодис агуулдаг учраас дээврийг хөвд мөөгөнцрөөс хамгаалдаг.

Байгалийн чулуун давхарга: Декра брэнд дээврийн чулуун үйрмэгийг Шинэ Зеланд улсын уурхайгаас олборлодог. Чулууг эхлээд хатуулаг болон химийн элэгдэлд тэсвэртэй байдал болон нарны хэт ягаан туяанд өртөхгүй гялтгар биш гэсэн шалгуураар сонгодог. Чулуун үйрмэгийг хавтангууд дээр хоёр үе шаттай процессоор түрхдэг бөгөөд энэ нь үйрмэгийн суулгалтыг хамгийн их хэмжээнд хүргэн, 100% бүрхүүл үүсгэдэг.

Акрилл өнгөлгөө: Чулуун гадаргуу дээр акрил өнгөлгөө хийснээр чулуун гадаргуу болон суурь давхарга сайн барьцалдуулж өгдөг. Мөн хавтангийн гадаргууг гялалзсан төрхтэй болгодог. Бэлэн болсон бүрхүүлтэй хавтангуудыг AHI Roofing компанийн тусгай зориулалтын зууханд жигнэдэг.