Дээврийн хормойд суурилуулагдах ус зайлуулах системийн байршил
Хамгийн зөв ус зайлуулах ховооны байршил бол дээврийн цасыг доош гулсахаас хамгаалсан байх шаардлагатай. Ховооны ирмэг нь дээврийн ирмэгнээс доош байрлуулсан байх нь зохистой. Зурагт үзүүлэв.

Дээврийн ус зайлуулах системийн налуу
Хамгийн өндөр болон хамгийн нам цэгээс утас татна. Энэ нь ховоо тогтоогчийн байршилыг зөв тогтооход туслана. Налуу нь дээврийн ус зайлуулалтыг хамгийн оновчтой байлгахад чиглэх учраас хамгийн багадаа 1м тутамд 2мм налуутай байвал зохистой.

Ховоо тогтоогч
Ховоо тогтоогч нь дээврийн ирмэгний нүүрэн талд шууд суурилуулагдана. 60см тутамд тогтоох хэрэгтэй анхны ховоо тогтоогчийг дээврийн ирмэгнээс 10см зайтай суурилуулна.


Дам нуруунд тогтоогч
Дам нуруунд дэгээг хамгийн ихдээ 1м зайтай суурилуулах хэрэгтэй. Дэгээ нь дам нурууны ирмэгнээс хамгийн багадаа 2см зайтай байх нь дээвэрт агаар орох зайг бий болгоно.
Дэгээ байрлуулах
Дам нуруунд тогтоогч нь дам нурууны ирмэгнээс 2см зайтай байх шаардлагатай. Энэ нь өвлийн улиралд ч дээвэрт агаар сэлгэлт хийхэд тустай.

Ховоо болон юүлүүр суурилуулах
Ховоо тогтоогчийг суурилуулсаны дараа ховоог суурилуулна.
Ховооны хамгийн нам дор цэгээс юүлүүр гаргах тэмдэглэгээ хийнэ.

Юүлүүрний байршил
Ховооны гадаргууд харандаа ашиглан юүлүүр гаргах хэсгийг тэмдэглэн зурна.

Юүлүүр холбох хэсгтийг тасдан авах
Юүлүүр гаргах хэсгийг хайч ашиглан тасдаж авна. Автомат багаж хэрэглэж болохгүй. Юүлүүр гаргах хэсгийн нүхний диаметр нь 2,5см-ээс ихгүй байна.

Засах үйл явц
Тасдаж авсан хэсгийг янзлахдаа зөөлөн бүрээстэй алх хэрэглэж ховооны дотор талыг гэмтээхгүй байх талаар анхаараарай.

Юүлүүр суурилуулах
Навч гэж нэрлэгддэг дөрвөн бэхэлгээ нь юүлүүрний тогтвортой байдлыг хангадаг бөгөөд ховооны хэсэг рүү гүн нугалж бэхлэгдсэн байх шаардлагатай.

Ховоо тогтоогч суурилуулах
Холбогдсон ховооны арын ирмэг дээр ховоо тогтоогчийг түгжсэний дараа урд ирмэг дээр даруулж доош нь дарж түгжинэ.

Ховооны булан суурилуулах
Буланг ховоонд суурилуулахдаа ховоо тогтоогч ашиглана. Системийг тогтвортой байлгах үүднээс нэмэлт ховоо тогтоогч суурилуулах шаардлагатай. Булан болон ховоо хооронд 5мм зай үлдээх нь тэлэлтийг хангах зориулалттай. Ховоо холбоосны төвөөс ихдээ 15см зайд нэмэлт ховоо тогтоогч суурилуулна.

Хоолой тогтоогч суурилуулах
Эхний алхам бол дрилл ашиглан хананд нүх гаргана. Тэлэгчтэй шрупп ашиглахыг зөвлөж байна. Түлхүүр ашиглан шруппний арын хэсгийг чангална.


Хоолой суурилуулах
Хоолойг байрлуулж хоолой тогтоогчийг бэхлэхдээ тэлэгчтэй шруппийг чангалах болон суллах үедээ үргэлж түлхүүр ашиглана.

Хоолой тогтоогч суурилуулах
Хоолой тогтоогч нь хоёр хэсэгтэй бөгөөд арын хэсгийг хананд бэхлэсний дараа хоолойг суурилуулж хоолой тогтоогчийн урд хэсгийг түгжиж бэхлэнэ. Өндрийн түвшингээс хамаарч 1м-1м50см тутамд хоолой тогтоогчийг суурилуулах шаардлагатай.
Хоолой холбогч суурилуулах
Хэрвээ хоолой тайрсан төгсгөлтэй байвал хоёр хоолойг холбохдоо хоолой холбогч суурилуулах шаардлагатай.

67 градус хоолой суурилуулах
67 градус хоолой нь газраас хамгийн багадаа 5см өндөрт байх шаардлагатай.
