Софит суурилуулалт
Софит хавтан нь модоор хийсэн, хуурай үндсэн дам нуруунд 25мм-50мм хэмжээтэй суурилуулагдах шаардлагатай. Дам нуруууны бүтэцээс хамааран тулгуур мод хоорондын хэмжээ 40мм-ээс хэтрэхгүй байх. Энэ нь софит хавтанг хананы гадаргуутай перпендикуляр суурилуулахад тусална. Суурилуулах ажиллагаа орчины температур 5 хэмээс багагүй байвал тохиромжтой. Софит хавтанг нарны тусгал шууд тусахгүй байхаар суурилуулах хэрэгтэй.

Зам суурилуулах
Замыг суурилуулахдаа дам нуруунд хана болон дээврийн ирмэгийн дагуу хоорондох зай нь 30см-ээс багагүй байхаар тооцож төмрийн шруппээр бэхлэж суурилуулна.

Софит хавтан суурилуулах
Софит хавтанг суурилуулахдаа зэвэрдэггүй, ган хадаасаар эсвэл толгой нь 8мм хэмжээтэй төмрийн шруппээр шруппдэж тогтооно. Хадаасууд нь суурьтайгаа перпендикуляр байхаар 1мм зай гаргаж тогтооно. Дундаа нүхтэй софит хавтан суурилуулах тохиолдолд 3 дах юмуу 4 дэх хавтан бүрд дээвэрт хангалттай агаар орж байхаар тооцож байрлуулна.

