Суурийн ус тусгаарлах плантер суурилуулах

Суурийн ус тусгаарлах плантер суурилуулах

Бэлтгэх

Бетоны ТАЙг  мөн гадаргуу дээрх барзгар ирмэгтэй хэсэг, хог хаягдлыг авч цэвэрлэнэ. Бетоны ТАЙны нүхийг мастикаар битүүмжилнэ. Дулаалсан  бетонон хананд гадаргууг бэлтгэх шаардлагагүй. Блокны ханыг замаскдсан байх шаардлагатай. Шохой ашиглан периметрийн дагуу зурна.

Дэлгэх

Салхинд тэсвэртэй байлгах үүднээс босоо чиглэлд байрлуулна. Хана руу товгор хэсгийг харуулж суурийн дагуу зүүнээс баруун тийш дэлгэнэ.

• Плантер  нь суурийн ханыг суурьнаас эхлээд тэмдэглэсэн хэсэг  хүртэл бүрхсэн байх ёстой.

Хэрэв урт нь илүү гарч байвал нугалаад дэвсэж болно.

Зарим тохиолдолд илүүдэл плантерийг тайрч болно.

Нийлүүлэх

Зөрлөгийн босоо уулзварыг дор хаяж 50см давуулж байрлуулна.

Товруунуудыг хоорондоо таарч байгаа эсэхийг шалгаарай.

Зааг руу ус орсон тохиолдолд суурийн хананд хүрэлгүйгээр плантераа даган ус зайлна.

Шаардлагатай бол хэвтээ чиглэлийн уулзварыг багадаа 15см зөрүүлнэ.

Плантерийн доод хэсгийн товруугүй гөлгөр хэсгийг тасдаж авах хэрэгтэй. Дээд хэсэг нь доод хэсгийн дээгүүр давна.

Бэхэлгээ

 Плантерийн дээд ирмэгийн дагуу 30 см-ийн зайтай бэхлэнэ. Плантер дээрх хоёр эгнээний товруу  бүхий бэхэлгээг сайтар холбоно. Хонхорхойн жижиг төвийн нүхэнд хадаас (эсвэл дулаалгатай бетоны хувьд шрупп) бэхлэнэ. Товруугүй гөлгөр хэсэг хананд сайтар наалдсан байх шаардлагатай. Плантерийг  20-30 см зайтай товрууны  хоёр ба гурав дахь эгнээнд хадаас ашиглан бэхлэх хэрэгтэй. Товруугүй гөлгөр хэсгийн  дээд хэсэгт нь 20-30 см  тутамд шайбаар  бэхлэнэ. Шаварлаг хөрсөнд шайб хэрэглэлгүй плантерийн дээд хэсгийг  силконоор наахыг зөвлөе.

Суурилуулах

Суурийн ёроол ба суурийн хана  хоорондох зай нь плантерийн  өндрөөс хэтэрсэн тохиолдолд плантерийг  хэвтээ байдлаар давхцуулна. Плантерийн хэсгийг  урт нарийн болгон хайчилж, дээд товруугүй гөлгөр хэсгийг тайрч авна. Доод хэсгийн  дагуу бэхлэнэ. Эхний гөлгөр хэсгийг дор хаяж  15 см  давуулж, хоёр дахь плантерийг  бүтэн хэмжээгээр суурилуулна.

Хуваалцах:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on pinterest
Share on pocket
Share on whatsapp

“TOP QUALITY & GOOD SERVICE”