1-р алхам
Усны суваг суурилуулах шуудууны суурь хэсэгт хамгийн багадаа 50мм зузаан нягтруулсан элсээр чигжинэ. Шуудууны аль аль талд хамгийн багадаа 50 мм-т цемент дүүргэнэ.
2-р алхам
Сараалжны өндөрийг тогтоохын тулд утас татна. Суурилуулж дуусахад эргэн тойрноосоо 2мм намхан байхаар тооцно.
3-р алхам
1метрийн сувагт 5мм налуу байхаар суурилуулна.
4-р алхам
Суурилуулалт нь ус зайлуулах хоолойтой уулзах хамгийн нам дор цэгээс эхлэнэ.
5-р алхам
Хамгийн эхний сувгийг суурилуулсаны дараагаар хажуугийн шилжүүлэгч ашиглан дараа дараагийн сувгийг суурилуулна. Суурилуулахдаа сувгийн тэвшний түвшин нь эргэн тойрныхтойгоо адилхан өндөрт байхаар тооцож суурилуулна.
6-р алхам
Ус зайлуулах сувгийг суурилуулж дууссаны дараагаар усны сувгийн тагийг суурилуулна. Таг нь хамгийн өндөр цэг болох ёстойг анхаараарай.
7-р алхам
Усны сувгийн залгаас хэсэгт силконоор нааж өгөх нь эдэлгээг уртасгаж мөн ус нэвчилтээс сайтар сэргийлнэ.
8-р алхам
Нэмэлт газар доорх ус зайлуулах хоолойтой холбох тохиолдолд усыг хангалттай зайлуулах үүднээс 100мм диаметртэй хоолой шаардлагатай.
9-р алхам
Сараалжны өндөрөөс 2мм өндөр байхаар цементээ асгана.
10-р алхам
Цементийг хаттал 72 цаг хүлээх хэрэгтэй. Алхах, машинаар явах зэрэг даралт өгөхөөс сэргийлээрэй.