Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ой

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ой

Монгол орныг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээв

ХХ зууны эхэн үед Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн алдагдаж, Монгол орон нийгмийн хоцрогдол, харийн дарлалд нэрвэгдэж, дөнгөж олсон үндэсний эрх чөлөө, автономит төрийн тусгаар тогтнолоо бүрэн алдаж, гадаад ертөнцөд төв Азийн өндөрлөг дэх мөхөж буй үндэс гэгдэж байв. Энэ үед Монголын хатан зоригт эрэлхэг хөвгүүд улс орныхоо тусгаар тогтнолыг буцаан сэргээх зорилго дор бүлгэм болж нэгдэж, тэмцлийн замыг эрэлхийлж эхэлсэн нь анхны долоо байв. Ийм эгзэгтэй цаг үед тэд тусгаар тогтнолын төлөөх ард олныхоо хүчийг нэгтгэн, зохион байгуулж, тэмцлийг манлайлан удирдсан. Ингэснээр 1921 онд Монгол Улс тусгаар тогтнолоо дахин сэргээж, Монголын ард түмний 200 гаруй жилийн чин хүслэн биелсэн билээ. Тэд эх орноо чөлөөлөх тэмцэлд ард түмнээ удирдаж, 1921 оны хувьсгалыг ялалтад хүргэснээр улс үндэснийхээ тусгаар байдлыг сэргээн тогтоож, нийгмийн  шинэчлэлийн  үйл хэргийг эхлүүлсэн түүхтэй.

Түүнчлэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо гадаад дотоодод хүлээн зөвшөөрүүлж, Бүрэн эрхт бүгд найрамдах Улсыг байгуулахын төлөө олон чухал ажлуудыг хийсэн байдаг. Үүнд:

-1924 онд Анхдугаар үндсэн хууль баталж

-1945 онд Ялтын гурван улсын гэрээг амжилттай хийж, гадаад орнуудад тусгаар улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлж

-1945 онд улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг Бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулж,

-1946 онд Монгол Улсыг тусгаар тогтнолыг олон улсын тавцанд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд  НҮБ-д элсэх хүсэлтийг анх удаагаа гаргав.

Хуваалцах:

Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on pinterest
Share on pocket
Share on whatsapp

“TOP QUALITY & GOOD SERVICE”