Бид захиалагч үйлчлүүлэгчдэд олон улсын чанар стандартыг хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлж угсралтын ажлыг өндөр чанартай гүйцэтгэж баталгаа гарган ажилладаг болно.
Ти Энд Жи ХХК нь компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн Дээврийн Материалын Төв салбараа байгуулж дээврийн материалын ханган нийлүүлэлт, угсралт чиглэлээр Шинэ Зеланд улсын AHIROOFING компаний DECRA брэндийн, Солонгос улсын Roser компаний чулуун гадаргуутай метал дээвэр, Польш улсын GAMRAT компанийн ASSA, IZABELLA дээврийн ус зайлуулах систем, софит хавтан, усны суваг, ОХУ-ын МПК КРЗ компанийн дээврийн хуйлмал битум материалууд, хөрсжүүлэгч түрхлэгүүд, ICOPAL группийн PVC мембран, дээврийн хуйлмал битум материалын монголд борлуулах албан ёсны дистрибьютороор ажиллаж Монгол улсын барилгын салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмэрээ оруулан шинэлэг технологи чанартай бүтээгдэхүүн нэвтрүүлэн ажиллаж байна.
Дээврийн Материалын Төв нь мэргэшсэн баг, туршлагатай инженер техникийн ажилчидын бүрэлдэхүүнтэйгээр дэвшилтэт технологи эзэмшсэн олон жилийн дадлага туршлагатай хамт олон, хэрэглэгч, захиалагчийн хүсэл шаардлагад нийцсэн цогц бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлдэг салбартаа тэргүүлэгч болон өргөжин хөгжиж байна. Өнгөрсөн хугацаанд дээврийн материал худалдаа угсралтыг тасралтгүй явуулж улсын болон хувийн хэвшлийн 5000 гаруй барилга байгууламжийн дээврийн материал нийлүүлж , налуу болон хавтгай дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Мэргэшсэн баг, туршлагатай инженер техникийн ажилчид
Дэвшилтэт технологи, олон жилийн туршлагатай
Захиалагчийн хүсэл шаардлагад нийцсэн үнэ
Чанартай бүтээгдэхүүн нэвтрүүлэн ажиллаж байна.
Бид “TOP QUALITY & GOOD SERVICE” /Дээд зэргийн чанар сайн үйлчилгээ/ гэсэн зарчимыг баримтлан захиалагч үйлчлүүлэгчдэд олон улсын чанар стандартыг хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлж угсралтын ажлыг өндөр чанартай гүйцэтгэж баталгаа гарган ажилладаг болно.
Өнгөрсөн хугацаанд дээврийн материал худалдаа угсралтыг тасралтгүй явуулж улсын болон хувийн хэвшлийн 5000 гаруй барилга байгууламжийн дээврийн материал нийлүүлж , налуу болон хавтгай дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.